2010-06-03
Алдарт CoCo Chanel бүсгүйн амжилтанд хүрсэн гайхалтай түүхээс
Дэлхийн хувцас загвар гоо сайхны ертөнцтэй салшгүй холбоотой явж ирсэн энэ нэр өдгөө брэнд болтлоо хэвшжээ. Энэ тухай мэдэхгүй хүн гэж байхгүй билээ. Ядуу тарчиг амьдралаас гаралтай, багаасаа зовлон амссан энэ бүсгүй ертөнцийн бүсгүйчүүдэд бариу хар даашинз өмсөх ёстойг тунхагласан билээ. Тийм ч урчраас өнөөдөр ямар ч дэгжин бүсгүйн шүүгээнд заавал ийм даашинз байдаг. CoCo Chanel-ийн араншин шиг бас амьдрал нь адармаантай. Ер нь одоо эргээд бодоход CoCo Chanel дандаа өөрийн мөрөөдлийн эсрэг амьдарсан байдаг. Жишээ нь: Тэрээр дуучин болохыг мөрөөдөж байсан ч загвар зохион бүтээгч болсон. Мөн энгийн даруухан сайхан эзэгтэй байхыг мөрөөдөж байсан ч харин ч эсрэгээрээ үргэлж хэн нэгний нууц амраг байжээ.

Бүх зүйл бүрх малгайнаас...Урьд өмнө түүнийг бага байхад Gabriale гэж дууддаг байжээ. Ээжийг нь нас барсны дараа аав нь Gabriale-ийг эмэгтэйчүүдийн сүмд өгчээ. Сүмийн нарийн дэглэм хатуу чанга шаардлагад хэр тэнцүүлж явна гэдэг хэн хүний хүсэл ажил биш болохоор хэрхэн зовж зүдэрч тэсч явсан нь тодорхой. Бяцхан охин сүмийн гэлэнмаа болохыг хүсээгүй учир 18 нас хүрснийхээ дараа охин явсан юм. Гэхдээ сүмээс холдсоны дараах амьдрал нь тийм ч сайхан амьдрал угтаагүй юм. Мөнгөгүй байх ямар байдгийг тэр биеэрээ амссан. Нэгэн зоогийн газар зөөгч хийж эхэлснээр түүний чөлөөт амьдрал эхэлжээ. Зоогийн газарт түүнийг CoCo гэж дууддаг байсан. Яагаад гэвэл Gabriale орой болгон зоогийн газрынхаа тайзан дээр "CoCo-г харав уу" гэдэг хөгжилтэй дууг дуулдаг байжээ. Энэ дуу тухайн үедээ их нэртэй байсан бөгөөд усан цэргүүд CoCo хэмээн хашгирцгаадаг байв. Түүнээс хойш Gabriale-ийг CoCo гэж дууддаг болов. Түүний ажиллаж байсан зоогийн газарт орж ирдэг байсан цэргүүд дотроос Этьен гэдэг залууг түүнийг онцолж хардаг байв. Тэр залуу сайхан сэтгэлтэй, ухаантай, хөгжилтэй, хүчтэй залуу байв. Этьен тэр үед өв залгамжилт авсан их мөнгөтэй болсон учир КоКо түүнд өөрийгөө авч явахыг санал болгожээ. Харин Этьен "Гэр бүлийн амьдралд ороход бэлэн биш байна" хэмээжээ. Тэр үед Парист малгай эд моодонд орж байж. КоКо ч бүрх малгайг дажгүй оёчихдог байв. Тэр нэр алдартай, мөнгөтэй болохыг маш их хүсэж байв. Түүний хийсэн малгай бүхэн урлагийн бүтээл болохуйц үргэлж л шинийг эрэлхийлсэн загварууд байлаа. Энэ нь түүний хязгааргүй амжилтын эхлэл байсан юм.Тэр бол жирийн л нэг загвар зохион бүтээгч биш маш сайн зураач байв. КоКо оёдлын цехтэй болохоор шийдэж Этьеноос тусламж гуйхад тэр татгалзжээ. Харин түүний найз ахмад Артур КоКо-д мөнгө өгсөн билээ. Артур КоКо-гийн авьяас билэгт итгэдэг байв. Артур нэгэн банкны эзний нууц хүүхэд байжээ. Артур КоКо-д аль хэдийн дурласан байсан бөгөөд Артурын хэлснээр КоКо-гийн зүхнээс Этьеныг суга татан хаясан гэдэг. КоКо Артуртай нийлснээр түүний ажил ч өөдөлсөөр байлаа. Ийнхүү Артур КоКо хоёрын дурлал эхэлсэн юм. Гэхдээ Артур тийм ч төгс хүн байгаагүй. Хүн бүр л КоКо гэсээр байв. Дээдсийн хүрээлэнгийн ноёд авхай нартай нөхөрлөдөг болов. Артур ч бас алга болдог байв. Удалгүй Артур автомашины осолд ороход КоКо нэг их санаа зоволгүй өөрийн ажилдаа шамдан орсон юм.

Chanel 5 КоКо загварт хүчээ сориод зогссонгүй үнэртэн, гоёл чимэглэлд ч бас хувьсал хийсэн билээ. Түүний зохион бүтээсэн үнэртэн бүр өөр өөрийн гэсэн давтагдашгүй чанар агуулсан ба сая сая хэрэглэгчдийг татаж байсан билээ. Chanel 5 хэмээх ус нь загварын ертөнцөд домог болсон билээ. 5 гэдэг тоо эмэгтэй хүний нарийн нандин шидэт тоо болсон ба харин яагаад энэ тоог өгснөө КоКо өөрөө ч мэддэггүй. Chanel 5 КоКод нэр алдар, эд баялаг авчирч байх үед Оросын гүнтэй Дмитри Романовы ээлжит амраг болсон. Өөрийн шинэ үнэртнээ гаргаж авахад бүхий л анхаарлаа төвлөрүүлж ажилласан нь КоКод хуучин амраг болох Артураа мартахад тус болжээ. Дмитритэй учрахад КоКо 41 нас хүрээд байсан бөгөөд харин гүнтэн 29 настай байв. Ингээд ядуу тариачин гаралтай эмэгтэй Оросын язгууртантай нэр холбогдож эхэлжээ. Дурлал хүчтэй болж бөөн бэлэг, цэцэг, үнэтэй зоогийн газрууд гээд үргэлжилж байлаа. Гэвч удалгүй тэдний хайр дурлал дууслаа. Хэн хэндээ гай болоогүй тэд хоёр тийш болжээ. Харин үүнээс хойш 41-тэй түүний задгай амьдрал эхэлсэн юм. Удалгүй театртай хамтран ажиллаж "Antigona" хэмээх алдарт жүжгийг тавихад хувцасны дизайнераар ажиллажээ. Ийнхүү хослолын шинэ эрин үе эхэлсэн билээ. Түүний ажил сайхан байлаа. Ганцхан хайр сэтгэл л дутаж байх үед Монто-Карлодтой танилцаж түүнийг бэлэг захиагаар дардаг байсан ч эцсийн эцэст энэ бүхэн түүнд утгагүй мэт санагддаг байв. Тэр хэн нэгний нууц амраг бус харин эхнэр нь байхыг хамгийн их хүсдэг байв ч ийм боломж олдсонгүй. Удалгүй бас л энэ утгагүй байдал давтагдаж 13 насаар дүү элчингийн залуутай нэр холбогдсон гэдэг. Түүний эргэн тойронд орчлон хорвоо өөр болж хуучин нөхөд нь нас барсаар байв. Хүн бүр КоКог өнгөлж гүйцсээр байлаа. Гэвч тэрээр ажил амьдралаа хэзээ ч орхиогүй юм. Түүний гэрийн эзэгтэй болох хүсэл 86 нас хүртэл биелээгүй юм. Тэрээр чадлаа барагдтал ажилсны эцэст дэлхийд нэрээ үлдээж чадсан. 1971 оны 01 сарын 10-нд 86 насандаа таалал төгсчээ.
 
Бичсэн: Pity | цаг: 13:27 | zvger l unshaad vz
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)
Спэм хамгаалалт: